Сэлэнгэ мөрний хөвөөнд байрлах цогцолборт таны сэтгэл, биеийн бүрэн амралт хүлээж байна.

Амралтын танилцуулга

Уламжлалт ба орчин үеийн эмчилгээг хослуулсан сувиллын үйлчилгээ

АМАР. ТАЙВШИР. ЭРҮҮЛЖ

Сувиллын үйлчилгээ / Өрөөний сонголтууд

Үйлчилгээний төрлүүд

Бие, сэтгэлийн тэнцвэрт байдлыг сэргээх орчин

Манай сувилал нь уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны аргуудыг хослуулсан сэргээн засах, физик эмчилгээ, рашаан, хөдөлгөөн засал зэрэг иж бүрэн үйлчилгээг санал болгодог. Мэргэшсэн эмч, эмнэлгийн баг танд тохирсон хөтөлбөрийг боловсруулж, таны эрүүл мэндийг бүхэлд нь дэмжин ажиллана.

Өрөөний сонголтууд

Тав тух, байгальд ойр амгалан орчин

Амрагч бүрийн хэрэгцээнд тохируулан стандарт, хосын, гэр бүлийн болон люкс зэрэглэлтэй өрөөнүүдийг санал болгож байна. Бүх өрөө халуун хүйтэн устай, хувийн ариун цэврийн өрөө, IPTV, Wi-Fi-тай бөгөөд цонхоор байгалийн үзэсгэлэнт дүр зураг таны сэтгэлийг сэргээнэ.

Арга хэмжээ зохион байгуулах үйлчилгээ

Баатарван амралт, сувиллын цогцолбор нь хурал, сургалт, уулзалт, хүлээн авалт, байгууллагын аялал зэрэг төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулахад тохиромжтой иж бүрэн орчин, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

Өдрийн аялал

Өдөрт нь байгальтай ойртож, сэтгэлээ цэнэглэ

Баатарван цогцолбороос хүрэх ойр орчмын үзэсгэлэнт байгаль, рашаан, сэлэнгэ мөрний эрэг, энерги бүхий ховор модод руу чиглэсэн нэг өдрийн аяллыг бид санал болгож байна. Гэр бүл, найз нөхдөөрөө хамт байгалийн сайханд цагийг өнгөрүүлэн, тайвшрал амсах төгс боломж!

Тэнгэрийн Улаач

Захиалгат нислэг

Баатарван цогцолбороос хүрэх ойр орчмын үзэсгэлэнт байгаль, рашаан, сэлэнгэ мөрний эрэг, энерги бүхий ховор модод руу чиглэсэн нэг өдрийн аяллыг бид санал болгож байна. Гэр бүл, найз нөхдөөрөө хамт байгалийн сайханд цагийг өнгөрүүлэн, тайвшрал амсах төгс боломж!

Эрүүл, тав тухтай амралтын нэгдсэн шийдэл

Манай цогцолборт зочлон амарч байх хугацаандаа таны хэрэгцээт бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Бассейн, фитнесс, иога, хүүхдийн тоглоомын талбай, ресторан зэрэг таны амралтыг төгс болгох олон төрлийн орчин, үйлчилгээ таныг хүлээж байна.

Цогцолборын давуу талууд

Тав тухтай, аюулгүй, бүх хэрэгцээг нэг дор хангасан амралтын орчин.

Өндөр хурдны интернет

Цогцолборын бүх хэсэгт өндөр хурдны Wi-Fi интернэттэй — таны ажил, чөлөөт цагийн хэрэглээнд бүрэн нийцнэ.

Хангалттай багтаамжтай, хамгаалалттай зогсоол

Зочдын хэрэгцээнд бүрэн тохирсон, өргөн уудам авто зогсоолоор үнэ төлбөргүй үйлчилнэ.

Цэвэр, аюулгүй орчин

Зочдын эрүүл, тав тухтай амралтыг хангах үүднээс ариун цэврийн өндөр стандартыг баримталдаг.

Мэргэжлийн сувилагч, эмч

Сувиллын үйлчилгээг мэргэшсэн баг мэргэжлийн түвшинд үзүүлнэ — оношилгоо, зөвлөгөө, эмчилгээ бүгд багтсан.

Байгалийн үзэсгэлэнт орчин

Сэлэнгэ мөрний хөвөө, 350 жилийн настай энерги бүхий мод, уул усны уялдаа — таны сэтгэлд амар амгаланг мэдрүүлнэ.

Гэр бүл, хамт олны амралтад тохиромжтой

Нас насны зочдод зориулсан өрөө, тоглоом, фитнесс, иога, ресторан гээд бүгдийг нэг дор төвлөрүүлсэн.

Харилцагчийн сэтгэгдэл

Бидний үйлчилгээг сонгон, амар тайван амарч, эрүүл мэндээ сэргээсэн олон зочдын сэтгэл ханамж, талархлын үгс бидний хамгийн том урам зориг юм.

Б. Оюунгэрэл

★ ★ ★ ★ ★

“Баатарван сувилалд ээжийгээ дагуулан анх удаа очсон. Уламжлалт эмчилгээ, хөдөлгөөн засал, байгалийн үзэсгэлэн гурвын хослол нь ээжийн биеийг сайжруулаад зогсохгүй сэтгэл санааг нь ч их тайвшруулсан. Байрны тохижилт, ажилчдын харьцаа, хоолны амт чанар бүгд маш сайхан байсан.”

Т. Энхбаяр

★ ★ ★ ★ ★

“Манай байгууллага хамт олны аяллаа энд зохион байгуулсан. Хотын чимээ шуугианаас хол, тайван, цэвэр агаарт нэг өдрийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүлж чадсан. Хурал хийх танхим, чөлөөт цагийн орчин, хоолны үйлчилгээ зэрэг бүх зүйл сайн зохион байгуулагдсан. Дараа жил ч эндээ ирнэ гэж төлөвлөсөн.”

А. Мөнхцэцэг

★ ★ ★ ★ ★

“Хувийн амралтаар ганцаараа очсон. Люкс өрөө нь маш тухтай, цэвэрхэн, интернет сайн ажилладаг байсан тул ажил амралтаа хослуулж амарсан. Өглөө бүр байгалийн үзэсгэлэнг тольдон суух мэдрэмж үнэхээр гайхалтай байлаа. Дараагийн удаа ээж, дүү хоёроо дагуулж ирнэ гэж бодож байна.”

Мэдээ мэдээлэл

Цогцолбортой холбоотой шинэ мэдээ, үйл явдал, хөтөлбөр, хөнгөлөлт урамшууллын мэдээллийг эндээс хүлээн аваарай.

Баатарвангийнханд "Үүлэн үст" тоглолтоо толилуулжээ

Цааш унших

Гэр бүлээрээ тухлахад тохиромжтой есөн амралтын газар

Цааш унших

Интерьерийн өвөрмөц шийдэл бүхий 5 ресторан

Цааш унших