Грандмед эмнэлэгийн харьяа Баатарван рашаан, сувилал нь 2015 онд байгуулагдсан, нэг ээлжиндээ 180-200 хүн хүлээн авах хүчин чадалтай жилийн дөрвөн улирал тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг олон улсын стандартад нийцсэн эмчилгээ сувилгаа, үйлчилгээ бүхий амралт, сувиллын цогцолбор юм.
Баатарван өргөтгөлийн байр ашиглалтад орсон.
Гэр бүлийн сувиллын зориулалтаар Бүтэн люкс, Хагас люкс зэрэглэлийн тав тухтай өрөө, дэлхийн стандартад нийцсэн Усан бассейн, Номын сан, хүүхдэд харшлахгүй цэвэр модон тоглоом бүхий Хүүхдийн тоглоомын өрөө, Кофе шоп, орчин үеийн техник, дуу дуугаралт бүхий Караоке өрөө нэг дор цогцолсон өргөтгөлийн байрыг ашиглалтад оруулсан.
Үзэсгэлэнт бугын аж ахуй эрхэлж эхэлсэн.
Мэргэжлийн байгаль хамгаалагчийн орон тоог гарган ажиллуулж бугын аж ахуй эрхлэн үржүүлж байна.
АНУ-д үйлдвэрлэгдсэн Гранд караван ЕХ онгоцоор нислэг үйлдэж эхэлсэн.
Өөрийн дунд оврын агаарын хөлөг бууж, нисэх аэродромын талбай ашиглалтад оруулж АНУ-д үйлдвэрлэгдсэн Гранд караван ЕХ онгоцоор Улаанбаатар-Баатарван, Баатарван-Улаанбаатар чиглэлд захиалгат болон хуваарьт нислэг үйлдэж эхэлсэн. Мөн та манай онгоцыг урьдчилан захиалж Монгол орны аймаг, сумдуудруу хүссэн нислэгээ хийх боломжтой.
Үхрийн ферм ашиглалтад оруулсан
Сувиллын хоол хүнсний чанар хүртээмжид дээд зэргээр анхаарч үйлчлүүлэгчдэд эрүүл, эко, ямарч химийн орц найрлагагүй, амт чанараа алдаагүй, шинэхэн хоол хүнсээр үйлчлэхийн тулд Баатарван үхрийн ферм ашиглалтад оруулж үйлчлүүлэгч нартаа өдөр бүр шинэ сүү, цагаан идээ, өрөм, тараг зэргээр үйлчилж байна.
Гадаа бассейн ашиглалтад оруулсан.
Монгол хүний 90 гаруй хувь нь Д витамины дутагдалтай гэж судалгаагаар тогтоогдсон байдаг. Манай сувилал үйлчлүүлэгчиддээ зориулан байгалийн сайханд Гадаа бассейнд сэлэнгээ нарнаас Д витаминаа нөхөн авах гайхалтай боломжийг олгож Гадаа бассейн ашиглалтад оруулсан.
Грандмед эмнэлэгийн харьяа Баатарван рашаан, сувиллын цогцолбор нь Улаанбаатар хотоос урд замаар /Лүн-Дашинчилэн-Булган аймгийн төвөөр/ дайран зорьчвол 470 км, Улаанбаатар хотоос хойд замаар /Дархан-Эрдэнэт-Булган хотоор/ дайран зорьчвол 550км, Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас 11 км зайд Сэлэнгэ мөрний хөвөө Гуртын гүүрний дэргэд оршидог.
Баатарван рашаан, сувиллын цогцолбор нь далайн түвшнээс дээш 850м өндөрт, хүчилтөрөгчийн агууламж өндөр, зүрх судасны үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй, байгалийн үзэсгэлэнт орчинд байрладаг.
Сувиллын эргэн тойронд хүчилтөрөгч ялгаруулагч шилмүүст ойтой бөгөөд Сэлэнгэ мөрөн ердөө 280м зайд урсдаг тул жилийн аль ч улиралд чийглэг, цэвэр агаараар хангагддаг. Зун, намар, хавар усны шивнээ сонсон, мөрний эрэг даган алхах нь сэтгэл санааг тайвшруулж, эрүүл мэнд болон гоо сайханд эерэгээр нөлөөлдөг. Түүнчлэн эргэн тойронд 200 гаруй жилийн настай, хүсэл биелүүлэгч хэмээн нэрлэгдсэн энергиэр тэтгэгч Хайлаас мод өнөөг хүртэл оршин буй нь энэхүү нутгийн байгалийн онцлог, цэвэр агаар, цэнгэг усыг илтгэнэ.
Баатарван рашаан, сувиллын цогцолбор нь жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нэг ээлжиндээ 180–200 хүн хүлээн авах хүчин чадалтай. Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон эмчилгээний өрөө, халуун дулаан уур амьсгалтай Люкс, Хагас люкс, Стандарт зэрэглэлийн өрөөнүүд нь зочдын тав тухыг бүрэн хангана. Бүх өрөө эйр кондишн, интернет, IPTV, хөргөгч, ариун цэврийн өрөөтэй.
Мөн 80–100 хүн хүлээн авах тохилог ресторан, 20–30 хүний багтаамжтай уур амьсгалтай ресторантай. Энтертайнмент төвд төрөл бүрийн баяр, ойн арга хэмжээ, хурал семинар зохион байгуулах боломжтой.
Жуулчид, амрагчдад зориулсан 80–85 хүний багтаамжтай гэр камп болон Сэлэнгэ мөрний эрэгт байрлах River Lounge нь тав тух, байгалийн мэдрэмжийг хослуулсан орчин бүрдүүлдэг.