Грандмед эмнэлэгийн харьяа Баатарван рашаан, сувилал нь 2015 онд байгуулагдсан, нэг ээлжиндээ 180-200 хүн хүлээн авах хүчин чадалтай жилийн дөрвөн улирал тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг олон улсын стандартад нийцсэн эмчилгээ сувилгаа, үйлчилгээ бүхий амралт, сувиллын цогцолбор юм.
Байгаль дэлхий өнгө өнгөөр алаглан гэрэлтэж, хүн бүхний баясан хүлээдэг зун цаг иржээ. Зуны дэлгэр сайхан өдрүүдэд бүгд л амарч, бүтэн жилийн ядаргаагаа тайлахын зэрэгцээ их хотын чимээ шуугианаас салж цэвэр агаарт гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрүүлэхийг зорьдог билээ.