Бид байгууллага, хамт олон, аялал жуулчлалын баг болон тусгай зорилготой нислэгүүдийг урьдчилан захиалгаар зохион байгуулж, нислэгийн цаг, чиглэл, багтаамжийг таны хэрэгцээнд нийцүүлэн уян хатан төлөвлөдөг. Аюулгүй байдал, тав тух, цагийн хэмнэлт бол бидний нэн тэргүүний зорилт юм.
“Жигүүр Гранд” группын салбар компани болох иргэний агаарын тээврийн “Тэнгэрийн Улаач Шинэ” компани нь 1994 онд хувийн хэвшлийн анхны агаарын тээврийн компаниар байгуулагдсан бөгөөд Ми8 нисдэг тэргээр зорчигч тээвэр, аялал жуулчлал, ан агнуур, агаарын зураг, шүхэр, дадлага сургуулилалт, эрэн хайх авран туслах, түргэн тусламж, гал түймэртэй тэмцэх, дүүжин нислэг, бизнес болон улсын байгууллагын хүссэн маршрутаар захиалгат нислэг үйлдэж Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч үйлчилсэн туршлагатай.